
Улаанбаатар хотын дулааны төв шугамд хийгдэж буй засварын ажил графикийн дагуу өнгөрсөн тавдугаар сарын 15-наас энэ сарын 30-ны хооронд хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд дулааны эрчим хүч хэрэглэгч байгууллагууд өөрсдийн шугам сүлжээ, халаалтын систем болон бусад тоног төхөөрөмжинд хийгдэх засвар, үйлчилгээний ажлыг зохион байгуулан, 2013-2014 оны халаалтын улирлын бэлтгэл ажлыг бүрэн хангахыг холбогдох албаныханд анхааруулж байгаа юм. Дулааны шугам шинэчлэлт, засварын ажлыг энэ сарын 30-ны өдөр гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж Улаанбаатар дулааны сүлжээ ХК-иас мэдээлж байна.
Т.Энхэлээ