Монголын чадварлаг сэтгүүлчдийн нэг Б.Эрдэнэцогт элэгний хүнд өвчнөөр өвдөөд байгаа билээ.
Тэгвэл түүний эмчилгээнд
зориулсан “Эрдэнэцогт мэдээллээ...” нэртэй тоглолтыг энэ сарын 09-нд
зохион байгуулахаар болжээ.Т ус тоглолтыг “Шинэ мянганыхан” утга зохиолын нэгдэл зохион байгуулж байгаа юм байна. Тоглолт энэ
сарын 09-нд Улаанбаатар паласын концертын их танхимд болох аж. Тоглолтод МУГЖ Ц.Түвшинтөгс, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУГЖ Ж.Алтанцэцэг,
СТА дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Элкондорын Цогоо, "Увертюра",
"Гурван бүдүүн" хамтлаг, "Мөрөөдлийн театр"-ын жүжигчид, дуучин
Э.Төрмандах гээд олон дуучид уран бүтээлчид сэтгэлийн хандив өргөж
оролцох аж. Мөн "Болор цом"-ын эзэд оролцож шүлэг, яруу найргаасаа толилуулах юм байна. Одоогоор сэтгүүлч Б.Эрдэнэцогтын биеийн байдал гайгүй байгаа бөгөөд хоёр сарын эмчилгээний дараа Энэтхэгийн топ эмнэлэг болох “BLK Hospital” эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийлгэх юм. Харин эмчилгээний зардлыг нь олохоор түүний найз нөхөд, хамаатан садан, ах дүү нар ажиллаж байгаа нь энэ юм.
Т.Энхэлээ



















































