
Яг одоо Чингэлтэй дүүргийн ИТХ-ын ээлжит бус хурал болж байна. Өнөөдрийн хурлаар дүүргийнхээ ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийu 70 гаруй сая төгрөгөөр өрөөгөө тохижуулж, 59 сая төгрөгийн машин унах болсон асуудлыг авч хэлэлцэж байгаа аж. ЧД-ийн ИТХ-ын төлөөлөгчид Д.Бат-Эрдэнийг хууль зөрчин улсын төсвийн мөнгийг үрж, олон сая төгрөгөөр тансаглаж байна хэмээн буруутгаж байгаа юм. Тэд даргынхаа үйл ажиллагааг буруутган хэд хоногийн өмнө жагсаал цуглаан x хийсэн билээ. Мөн түүнийг АТГ-аар шалгуулж байгаа бөгөөд тендер зарлалгүйгээр өөрийн компаниар өрөөгөө засуулж, 70 гаруй сая төгрөгийг дэмий зүйлд үрсэн гэж байгаа юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)