Өнөөдөр оройн 22.00 цагаас Нарны замын баруун хэсэг буюу 10-р хорооллын уулзвараас урагш Гермес төвийн баруун талын 600 метр замын хөдөлгөөнийг хааж хучилтын ажил хийнэ. 5 хоногийн турш хийгдэх энэ ажлыг "Монгол Сата интернэшнл" ХХК хийж байгаа бөгөөд ирэх долоо хоногийн лхагва гараг буюу 07-ны өглөө 07 цагт нээхээр төлөвлөж байна.Мөн өчигдөр орой Дарь-Эхийн 1.2 км замд хучилт хийхээр зам хаах төлөвлөгөөтэй байсан ч бороо орсны улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байгаа. Харин Баянбүрдийн тойргоос Цагаан байрны уулзвар хүрэх замын хөдөлгөөнийг өнөө орой 22.00 хаах хэвээрээ байна. Учир нь энэ замд цаг агаарын нөхцөлөөс үл шалтгаалах сэтэлгээний ажлууд хийгдэх юм.



















































