Ойрд хэвлэлээр тасралтгүй сурталчилгаагаа явуулж буй “Микроны босс” уран сайхны кино удахгүй тайзнаа гарах гэж байна. Бидний сайн мэдэх жүжигчин Батаа буюу Д.Баттөр, О.Долгор болон реппер Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ нар уг киноны гол дүрд тогложээ.Уг киноны зохиолыг Д.Мөнхбат бичиж ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, ерөнхий зураглаачаар О.Өгөөдэй, хөгжмийн зохиолчоор соёлын тэргүүний ажилтан Б.Одбаяр буюу Оки нар ажиллажээ.
“Үл таних эмэгтэй”, “Ану хатан” “Дэлхийд дурласан сар” зэрэг түүхэн, хайр дурлалын сэдэвтэй кинонд тоглож байсан жүжигчин О.Долгорын хувьд инээдмийн төрөл жанраар бүтээж байгаа анхны дүр нь энэ аж.
Харин киноны дууг жүжигчин Батаа өөрөө дуулсан юм. Киноны уран бүтээлчдийн зүгээс энэ сардаа багтааж нээлтээ хийнэ гэдгээ хэлээд байгаа.
Т.Энхэлээ



















































