
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид жуулчдад зориулан бүтээсэн “Монгол эмэгтэйн хуримлах ёс” театрчилсан тоглолтоо өнөөдөр тоглох гэж байна. Соёлын гавъяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиолоор, соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшингийн найруулан тавьж байгаа уг тоглолт энэ сарын 27-30-нд тоглогдсон бөгөөд үзэгчдийн хүсэлтээр өнөөдөр дахин тоглогдож байгаа нь энэ аж. Уг театрчилсан тоглолтоор Монголын өв уламжлал, ёс заншил, ахуй соёлоо жуулчдад танилцуулах, сурталчилах зорилготой аж. Мөн уг тоглолт жуулчдад англи хэлний орчуулгатай гэдгээрээ онцлог болох юм.
Т.Энхэлээ