Монгол Улс болон ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрийн хүрээнд “Нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болсон.Түүнчлэн төслийг хэрэгжүүлэхдээ хувийн хэвшлийнхний санаачилгад тулгуурлах аж. Энэхүү хэлэлцээрийн дагуу боловсруулсан бензин нь стратегийн бүтээгдэхүүн учраас үйлдвэрийн тодорхой хэсгийг төр эзэмших нь зүйтэй гэж үзэн 51 хувийг төрийн эзэмшил байхаар шийдвэрлэжээ.
Төслийн нэгжийг нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ерөнхий сайдын ажлын алба, Уул уурхайн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, салбарын төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл оролцуулан байгуулсан юм байна.
Эх сурвалж: Улс төрийн тойм



















































