
Өнөөдрийн байдлаар Идэр, Хануй, Чулуут, Хэнтэй нуруунаас усжихХараа, Ерөө, Тэрэлж, Туул голын адаг, Сөгнөгөр, Балж, Онон, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-60 см нэмэгдэж, Сөгнөгөр, Хэрлэн голын эх болон Хянганы нуруунаас эхтэй Халх гол Баянхошуу сум орчмоор үерийн түвшинг 5-25 см, Балж гол Дадал сум орчмоор үерийн аюултай түвшинг 10 см орчим даван тус, тус үерлэж байна. Мөн Сэлэнгэ мөрөн, Орхон голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдэж, Сэлэнгэ мөрний дунд болон адаг, Орхон голын эхээр олон жилийн дунджийг 5-55 см давсан байна. 8 дугаар сарын 4-ний өдөр Сэлэнгэ мөрөн Орхон голын дагууд болон Хангай нурууны арын Чулуут гол Өндөрхаан, Хэнтэй нурууны Ерөө гол Дулаанхаан, Хэрлэн гол Багануур дүүрэг орчмоор усны түвшин хоногт 5-10 см нэмэгдэнэ. Иймд дээр дурьдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг, эхчүүд болон тэдний асран хамгаалагчдад онцгойлон анхааруулж байна.