МАН-ын Бага хурал ирэх даваа гарагт буюу энэ сарын 5-нд болно. Энэ удаагийн бага хурлаар үргэлжилсэн сонгуулиудад ялагдал хүлээсэн талаараа ярилцах бөгөөд намаа шинэчлэх асуудлаар хэлэлцэнэ гэж байгаа.МАН-ын залуу гишүүд намынхаа үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрөөс эхлээд удирдлагуудыг хүртэл шинэчлэх шаардлагатай хэмээн ярьж байгаа бол намын удирдлагууд "хэн нэгнийг хальж солисноор шинэчлэл явагдахгүй" гэж байгаа юм. Хэвлэлүүд МАН-ын Бага хурлаар ямар асуудал хэлэлцэж, хэнийг шинэ даргаараа томилох бол гэсэн таамгийг эртнээс дэвшүүлж эхлээд байгаа.
Залуу гишүүдийн зүгээс намын одоогийн удирдлагыг заавал шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм. Бага хурлаар МАН-ын Бага хурлын 310 гишүүн Тусгаар тогтнолын ордонд хуралдана.
24tsag.mn




















































Сэтгэгдэл (4)