
Өнөөдөр Сэлэнгэ мөрөн Орхон голын дагууд болон Хангай нурууны арын Чулуут гол Өндөрхаан, Хэнтэй нурууны Ерөө гол Дулаанхаан, Хэрлэн гол Багануур дүүрэг орчмоор усны түвшин хоногт 5-10 см нэмэгдэнэ. Иймд дээр дурьдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг, эхчүүд болон тэдний асран хамгаалагчдад холбогдох албанаас онцгойлон анхааруулж байна.
Т.Энхэлээ