
“Эрэл” төслийн хүрээнд бүтээсэн уг киног ирэх есдүгээр сарын 17-ны өдөртэй зэрэгцэн олон нийтэд хүргэхээр төлөвлөж байгаа аж. Уран бүтээлчид саяхан ХХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар киногоо оруулж, хянуулсан бөгөөд энэ үеэр Монгол Улсын болон Хил хамгаалах байгууллагын түүхэнд тэдний оруулж буй хувь нэмрийг үнэлэн ММ агентлагийн захирал С.Батзаяа, сэтгүүлч, орчуулагч н.Цэрэнжав, зураглаач, эвлүүлэгч Ч.Батгэрэл нарыг “Хилийн төлөө” тэмдгээр шагнасан байна.
Т.Энхэлээ