Нийгмийн хамгийн идэвхтэй хэсэг гэгддэг жиргээчид хэсэг бүлгээрээ уулзан хуушуурдаж, ууланд авчирч, явган аялал хийдэг. Хамгийн сүүлд л гэхэд УИХ-ын гишүүн АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат твиттерчдийг өөрийн амралтын бааздаа урьж, тэндээ ууж идэцгээсэн гэдэг. Твиттерчид мөн нийгмийн ажилд идэвтэй оролцон бусдыг уриалан дуудаж чаддаг хүмүүс юм. Энэ удаа тэд Улаанбаатараас 700 орчим километрын зайд оршдог Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт байх "ЭЭЖ МОД"-ны ойр орчмыг цэвэрлэжээ. Жиргээчид "Ээж мод"-доо сүсэглэн залбарснаас гадна мөчирт нь өлгөсөн хадгуудыг авч, ойр ормын хогийг нь цэвэрлэжээ. Гэхдээ хуушуурдах болон амралтанд амрахдаа олноороо цугладаг жиргээчид маань энэ удаагийн хог цэвэрлэх ажилд цөөхүүлээ ирсэн сурагтай.








Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)