
2. Гэрэл – Холын гэрлийг хэрэглэх дуртай жолооч гэрлийн гялбаанд орж сүйрэх нь их, гялбасан л бол хурдаа хас өөр ямар ч гаргалгаа байхгүй. Гэрэлгүй зогсож байгаа машин бүр ч аюултай.
3. Жолоодлого - ганга жалга, налуу хэвгий, уулархаг газарт хурднаас биш ур чадвараас шалтгаалан өнхөрөх тохиолдол их байдаг. Эвгүй байгаа бол зогс, буугаад хар, явах боломж байгааг тооцоол, битгий азаа үз.
4. Зам – засмалаас дутахааргүй шороон зам байх нь байдаг. Ийм замд хурдлах хамгийн аюултай, учир нь зам дугуйн барьцалтын коэффицент маш бага учир шарваж унах тохиолдол их гардаг.
5. Техник – сайн дугуйтай яв. Халсан хий тэлснээр муу дугуй буудаж жолоодлого алдан осол гарах тохиолдол их байдаг.
6. Нойр – Нойр муутай явж болохгүй. Бусад нь бухимдсан ч бүү тоо, нойроо сайн ав, сайн унт
Хамт яваа зорчигч бол унтаж жолоочыг бүү уруу тат. Хэрэв зорчигч нар уруу татаад нойр хүргээд байвал машинаа зогсоогоод унтаж амар. Замын хажууруу орсоноос хамаагүй дээр.
24tsag.mn