Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах "Эрдэнэ зуу" хийд нь Монголын аялал жуулчлалын чухал бүсд тооцогддог билээ. Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалд багтдаг уг хийдийг үзэхээр ирсэн хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд улам нэмэгдсээр байна. Эрдэнэ зуу хийдийн эргэн тойронд үйлчилгээ эрхэлдэг газрууд ч олширч байгаа. Өрсөлдөөн ихтэй зах зээлийн нийгэмд бие биенээсээ дээр гарах гэсэн хоолны газрууд, бэлэг дурсгалын дэлгүүрүүд, тоглоомын газрууд Эрдэнэ зуу хийдийн ойр хавьд их бий. Харин доорх газар бусдаасаа давуу үйлчилгээ үзүүлэхийн тулд хоол идсэн хүмүүст машиныг нь үнэгүй угааж өгдөг шинэ санааг үйлчилгээндээ нэвтрүүлжээ. Жолооч нар хоол идэнгээ хөдөөгийн замд бохирдсон машинаа угаалгахаар тус газраар их орж байгаа гэнэ.


Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)