Өнгөрсөн өдрүүдэд орсон үргэлжилсэн борооны улмаас хотын хур хог үерийн даланг бөглөх болсон байна. Нийслэлийг хогноос нь салгах ажлыг эрчимтэй хийж байгаа гэж хотын удирдлагууд ярьж байгаа ч хотын хогний зарим хэсэг нь замын хажуу руу орж үерийн даланг бөглөдөг байна. Бөглөрсөн даланг цэвэрлэхээр хүмүүс дахин далангийн ажлыг цэвэрлэж байгааг доорх зурагнаас харж болно. Уг нь замын хажуугаар хогийн савыг хангалттай байрлуулж байгаа. Гэтэл хогоо зориулалтын саванд нь хийлгүй хаа сайгүй хаядаг хүмүүсийн балгаар үерийн далан руу хог урсан орж бөглөсөн нь энэ аж.


Т.Энхэлээ