
Сүхбаатар аймгийн Алтан овоог төрийн зарлигаар тахиж эхэлсний 100 жилийн ой энэ сарын 7-ны өдөр буюу нөгөөдөр болох гэж байна. Сүхбаатар алтан овоогоо тахиж эхэлсний 100 жилийн ойгоороо онол, эрдэм шинжилгээний бага хурал хийх аж. Мөн Асгат, Баяндэлгэр, Дарьганга сумдын урлагийн тоглолт мөн Дарьгангын мөнгөн урлал, уран болон фото зургийн үзэсгэлэн Дарьганга нутгийн ёс заншил, ахуй амьдралыг харуулсан угсаатны үзмэрийг олон нийтэд дэлгэн үзүүлэх юм байна.