Гэр хорооллын дахин төлөвлөлт эхэлсэнтэй холбогдуулан иргэдийн өмнө нь авсан газар өмчлөх шийдвэрийг газар өмчлөх гэрчилгээ болгон шинэчилж байгаа. Тэгвэл гэр бүлийн гишүүд газар өмчлөх шийдвэрээсээ нэрээ хасуулахгүй бол шинээр дахин газар өмчлөх эрхгүй болох юм байна.Өөрөөр хэлбэл эцэг эхтэйгээ хамт газар өмчлөлийн гэрчилгээнд бүртгэгдсэн хүүхэд өөрийнхөө нэр дээр газар өмчлөх эрхгүй болно гэсэн үг. Хэрэв та газар өмчлөх шийдвэр дээрээс нэрээ хасуулахыг хүсвэл иргэний үнэмлэх, хорооны тодорхойлолт, болон газрын бичиг, газар өмчлөгчийнхөө хамтаар дүүргийнхээ газрын албанд очих хүсэлтээ гаргах хэрэгтэй юм.



















































