Манай улсаас гадаадын их дээд сургуульд суралцаж байгаа болон суралцах гэж байгаа оюутнуудын дунд энэ сарын 17-нд уулзалт зохион байгуулагдах гэж байна. Энэ уулзалтыг Монголын оюутны холбоо, Гадаадад байгаа Монгол оюутны холбоо, Гадаадад төгсөгчидийн холбоод хамтран зохион байгуулж байгаа бөгөөд гадаадад суралцахын давуу тал Монгол дахь их, дээд сургуулиудын хоорондын зөрүүтэй ойлголт, гадаадад төгсөгч оюутнуудын эх орондоо ажиллах боломж, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэх аж.



















































