Өнгөрсөн сарын 3-ны өдөр хичээлээ тараад гэртээ харьж явсан 12 настай Есүгэн охин краны машинд даруулж амь насаа алдсан билээ. Харин Есүгэн охины аав Батсайхан охиныхоо нэрээр сан байгуулсан. Охины аав Б.Батсайхан хэлэхдээ “Миний охин багаасаа л тэмцэгч охин байсан. Энэ нь миний охины өдрийн тэмдэглэл, бичсэн шүлгүүдээс нь харагддаг. Тиймээс би охиныхоо шударга, энэрэнгүй нийгмийг бүтээх тэмцэлийг охиноо өнгөрсөний дараа ч үргэлжлүүлнэ. Тиймээс хүүхдүүдэд туслах зорилготой “Есүгэн” нэртэй сан байгуулсан. Бас үндэсний цэцэрлэгт хүрээлэнд охиныхоо хөшөөг босгох хүсэлтэй байгаа " гэсэн билээ. Өнөөдөр Есүгэн сан өөрийн гэсэн логотой болж хүмүүсийн урмын үгтэй мэссэжүүдийг их авах болжээ. Мөн тус сангийн онлайн хуудсанд охины талаар бичсэн сэтгүүлчдийн нийтлэлийг оруулсан байна.








Д.Ундрах /24tsag.mn/