
Өнгөрсөн сард Баян-Өлгий аймгийн Сагсай суманд малын гоц халдварт шүлхий өвчин дэгдэж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Мал эмнэлэг үржлийн газраас энэ өвчнөөр өвчилсөн 1264 малыг устгалд оруулаад байгаа аж. Харин адуунаас бусад бүх эрүүл малд хоёр удаагийн вакцинжуулалт хийж дуусчээ. Мөн Баян-Өлгий аймагт одоогийн байдлаар хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа бөгөөд аймгийг тойруулан хяналтын постууд ажилласаар байна.
Засгийн газраас энэ асуудалд анхаарч хорио, цээрийн дэглэмийг чангатгахыг албаны хүмүүст үүрэг болгоод байгаа юм.