Сургалтын төрийн сангийн зээлээр 2012-2013 оны хичээлийн жилд гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт сурах хүмүүсийг шалгаруулалтад хамруулдаг. Ингэхдээ бакалавр/магистрын боловсролтой, дипломын сурлагын голч дүн нь 3,25 ба түүнээс дээш, мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын туршлагатай, тухайн сургуулийн гадаад хэлний шаардлагыг бүрэн хангасан, гадаад улсын нэр хүндтэй шилдэг их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элссэн, сургуулийн албан ёсны урилгатай хүмүүс оролцох эрхтэй байдаг. Тодруулбал, сонгон шалгаруулалтын комиссын ярилцлагын дүнд 80.00 ба түүнээс дээш оноо авсан оролцогчийг СТС-гийн зээлээр суралцуулна. Суралцуулах тухай албан ёсны шийдвэр гарсны дараа суралцагч нь зохих журмын дагуу СТС-тай зээлийн гэрээ байгуулах шаардлагатай болно. Тэгвэл СТС-гийн магистрантур, докторантуртын сонгон шалгаруулалтын ярилцлагын эхний дүнг жагсаажээ.


24tsag.mn
Сэтгэгдэл (4)