
"Эрдэнэт" үйлдвэр байгуулагдсаны 35 жилийн ой тохиож байгаа бөгөөд үйлдвэрийн зүгээс энэ сарын 18-нд Эрдэнэт хотын төв цэнгэлдэх хүрээлэнг доргиосон нижгэр наадам хийхээр төлөвлөжээ. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү наадмын үеэр үйлдвэрийн өнгө төрх, түүхийг бэлгэдсэн соёл урлагийн нэгдсэн тоглолт болж, "Хурд" хамтлаг, дуучин Б.Амархүү нар тоглолтоо сонирхуулах юм. Түүнчлэн наадмын хүчит бөхийн барилдаанд гадны ямар нэгэн цолтой бөх барилдахгүй бөгөөд зөвхөн "Эрдэнэт үйлдвэр"-ийн ажилтан ажиллагсад зодоглохоороо онцлог аж.
Мөн геннисийн амжилтад бүртгүүлэхээр 10 мянган морьтны жагсаал, 3000 хурдан морины уралдаан зэрэгтэй давхацсан учир ойн наадмаар хурдан морины уралдаан зохиогдохгүй бөгөөд харин алдартай мэргэн харваачдынхаа онч мэргэнийг сорихоор төлөвлөсөн байна.
24tsag.mn