Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Магнай: Хувьсгалын талаар санал солилцохдоо Н.Энхбаяртай танилцсан

2011-12-02
0
ЖИРГЭХ
   Мөрдөн байцаагчид Б.Тулгын цүнхнээс Н.Энхбаярын нууц ажиллагааны төлөвлөгөө гэгчийг олсон нь олон нийтэд хүрсэн билээ. Түүний стратегийн өмгөөллийн ажлын төлөвлөгөө гэх хүснэгтэд О.Магнай, А.Баатархуяг, Г.Уянга нарын нэр дурайж буй нь олны анхаарал татсан. Тэр төлөвлөгөө гэгч Н.Энхбаярынх мөн биш гэхээсээ илүү иргэний хөдөлгөөний дуу хоолой болсон залуус хэн нэгний гар хөл болж явдаг юм биш биз гэх хардлага нийгэмд төрүүлсэн билээ. Тиймээс "Иргэний хөдөлгөөн"-ий удирдагч О.Магнайтай ярилцлаа.

-За, та чинь яаж яваад Н.Энхбаяртай найз болчихов оо?
-Хэдэн вэб сайт, зарим өдөр тутмын сонинд гарсан мэдээллийн талаар асууж байх шиг байна. Хүмүүс тэр мэдээллийг facebook дээр тавьсныг анх харсан. Яахав дээ, нийгэмд зөв зүйл ярьдаг, төрд байгаа олигархи бүлэглэлийн эсрэг тэмцдэг бүх хүнийг нэг хайрцагт оруулах гэсэн улс төрийн зорилготой үйлдэл гэж харж байна.
   Мөрдөн байцаагчид Б.Тулгын цүнхнээс Н.Энхбаярын нууц ажиллагааны төлөвлөгөө гэгчийг олсон нь олон нийтэд хүрсэн билээ. Түүний стратегийн өмгөөллийн ажлын төлөвлөгөө гэх хүснэгтэд О.Магнай, А.Баатархуяг, Г.Уянга нарын нэр дурайж буй нь олны анхаарал татсан. Тэр төлөвлөгөө гэгч Н.Энхбаярынх мөн биш гэхээсээ илүү иргэний хөдөлгөөний дуу хоолой болсон залуус хэн нэгний гар хөл болж явдаг юм биш биз гэх хардлага нийгэмд төрүүлсэн билээ. Тиймээс "Иргэний хөдөлгөөн"-ий удирдагч О.Магнайтай ярилцлаа.

-За, та чинь яаж яваад Н.Энхбаяртай найз болчихов оо?
-Хэдэн вэб сайт, зарим өдөр тутмын сонинд гарсан мэдээллийн талаар асууж байх шиг байна. Хүмүүс тэр мэдээллийг facebook дээр тавьсныг анх харсан. Яахав дээ, нийгэмд зөв зүйл ярьдаг, төрд байгаа олигархи бүлэглэлийн эсрэг тэмцдэг бүх хүнийг нэг хайрцагт оруулах гэсэн улс төрийн зорилготой үйлдэл гэж харж байна.

-Хэний хийсэн зорилготой үйлдэл гэж?
-Өнөөдөр эрх барьж буй бүлэглэлийн л эрх ашиг зөрчигдөж байгаа биз дээ. Яагаад гэвэл бид тэдний эсрэг тэмцдэг. Нийгэмд тэмцэж байгаа бүхнийг Н.Энхбаяртай нэг хайрцагт хийх сонирхол эрх баригчдад л байгаа Тэгтэл нийгэм өөрөө олон өнгө, өнцөгтэй. Заавал Н.Энхбаяр, эсвэл МАНАН-гийн тал байна гэж байхгүй. МАНАН-тай тэмцлээ гэхэд Н.Энхбаяртай нийлэх ёстой гэж ойлгох нь өөрөө өрөөсгөл болно.

-Тэр төлөвлөгөө гэгч зохиомол, худал гэж үү?
-Ор үндэсгүй зүйл гэдгийг хариуцлагатай мэдэгдье.

-Б.Тулгыг суллуулахаар тэмцэж байгаа "Шударга ёс" хуульчдын эвлэлийн гишүүн Э.Эрдэнэжамъян "О.Магнай, Б.Тулга бид нар сууж байгаад стратегийн төлөвлөгөөг гаргасан" гэж манай сонинд ярьсан. Харин та гэр төлөвлөгөөг мэдэхгүй гээд байдаг.
-Тэр залуу ямар зорилгоор ийм мэдээлэл тараасныг мэдэхгүй байна. Г.Уянга, А.Баатархуяг нараас энэ талаар тодруүлахыг зөвлөх байна.

-Тэгвэл хэн ийм төлөвлөгөө зохиож олон нийтэд тараачихсан юм бол. МАН-ын зарим нөхдүүдийн хийсэн ажил гэж хардах ч хүмүүс байгаа.
-Хэн ийм зүйл хийснийг мэдэхгүй байна. Магнай гэдэг нэр тэр хүснэгтэд хэдэнтээ орчихсон байсан учраас л анхаарч үзсэн. Иргэний хөдөлгөөнүүд олигархижиж буй тогтолцоотой тэмцэх эцсийн хүч гэдэгтэй өнөөдөр бүгд санал нийлж байгаа байх. Тэгэхдээ энэ тэмцэл нь хэн нэгэн хүний болон бүлэглэлийн төлөө биш гэдгийг онцолмоор байна.

-А.Баатархуяг, Г.Уянга та гурвыг үй зайгүй найзууд гэдэг. Тиймдээ ч Н.Энхбаярын нууц ажиллагаа гэгчид хамтарч ажиллах шийдвэр гаргасан юм биш үү?
-Би хувь хүнд үйлчилдэг хүн биш. Тийм шаардлага ч байхгүй. Ямар зорилгоор ийм худал мэдээлэл цацсаныг цаг хугацаа харуулах байлгүй дээ.

-Сэтгүүлчдийн эрхийг хамгаалах байгууллагад хандах, сэтгүүлч ял сонссон тухай мэдээлэл тараах, Л.Гансүх, Ц.Нямдорж зэрэг сайдуудын гэрийн гадна тэмцэл хийх зэргийг А.Баатархуяг, Г.Уянга та гурав зохион байгуулах мэтээр бичсэн байна лээ. А.Баатархуяг, Г.Уянга нар сэтгүүлчийнхээ хувиар ял сонссон үед дээрх мэдээлэл итгэхээс аргагүй юм биш үү. Магадгүй өорсдийгөө хамгаалуулахын тулд Н.Энхбаярыг ашигласан байж болох талтай.
-Г.Уянгатай өчигдөр утсаар ярихад Говь-Алтай аймагт явж байна гэж байсан. Сонинд гарсан зүйлийн талаар талаар ямар нэгэн мэдээлэлгүй байна лээ.

-Төлөвлөгөөнд дурдсанаар та гурвын хариуцах ажил яг л та бүхний хэлдэг, ярьдаг зүйл байна лээ.
-Тэр мэдээллийг сонинуудад төлбөртэй тавьсан байна лээ. Тэгэхээр захиалагч нар нь илүү сайн мэдэх байлгүй дээ.

-Төлөвлөгөөнд хийж байгаа ажлаа тухай бүрт нь олон нийтэд хүргэх ёстой гэсэн байсан шүү дээ.
-Энэ асуудлын хүрээнд би өөрийн байр суурийг танд бүрэн хэллээ гэж бодож байна.

-Та гурвын нэрийг оруулах ямар сонирхол байсан гэж?
-Тэрийг би мэдэхгүй. Хийсэн хүмүүст нь зорилго байсан биз. Миний хувьд болон бидний бий болгосон бүтэц нийгэмд хийх ёстой ажлаа хийгээд явж байгаа. Гэхдээ МАХН-тай хамтарч ажиллах зэргээр тохирсон зүйл байхгүй.

-Манай бүтэц гэдгээ тодруулаач. Г.Уянга, А.Баатархуяг... гээд нэр цохох уу?
-Бид хувьсгалт үзэл санаан дээр нэгдсэн нөхөд. Бүтцийн хувьд тусдаа.

-Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхдээ хамгаалах биш давших тактик баримтална гэсэн байна лээ. Таны тэмцэгч чанар энэ шаардлагыг хангаад байгаа юм биш үү?
-Би тэмцэгч хүн. Гэхдээ хүн, эсвэл бүлгийн төлөө тэмцдэггүй гэдгийг дахиад хэлье.

-Та Н.Энхбаярын стратегийн өмгөөллийн ажиллагааны төлөвлөгөө гээчийг агуулгаар нь юу гэж харж байна вэ?
-Нэг айхавтар буруу зүйл харагдаагүй. Гэхдээ иргэний нийгмийн бүтцийн байгууллагууд МАХН-тай ямар харилцаатай байх вэ гэдэгт шийдвэр гаргаагүй байна. Тиймээс ч биднийг МАХН-тай нэг саванд оруулах, нэг өнгөтэй мэт харагдуулах нь утгагүй, тэгээд ч зохимжгүй.

-Та хэзээ мөдгүй хувьсгал хийнэ гэж ярьдаг. Н.Энхбаяр ч нийгэмд өөрчлөлт хийх цаг болсныг хэлж байгаа. Ер яагаад нь нэгдээд хувьсгал хийж болохгүй гэж.
-Тэр хүний сонинд өгсөн ярилцлагыг уншиж байхад хувьсгалын шинжтэй өөрчлөлтийг дэмжиж байгаа нь ажиглагдсан. Үүнийг сайшааж байгаа. Энэ нь Н.Энхбаяртай нэгдэнэ гэсэн үг биш. Энэ нийгэмд олон өнцөг байгааг хэлээд байгаа шүү дээ.

-С.Молор-Эрдэнэ жилийн өмнө Н.Энхбаярыг тантай танилцуулсан гэх юм. Та өөрөө Н.Энхбаяртай танилцахыг хүссэн үү?
-Хувьсгалт бүлгийн зөвлөлийн уулзалт хийж байхад С.Молор-Эрдэнэ Н.Энхбаяртай хамт ирсэн. С.Молор-Эрдэнэтэй хувьсгалт үзэл санааны асуудлаар санал солилцож байхдаа Н.Энх-баяр гуайтай танилцаж байлаа. Сүүлд санал солилцож хэд хэд уулзсан.

-Н.Энхбаяр өөртэй чинь хамтраад тэмцье гэвэл яах вэ?
-Мэдэхгүй. Үүнд би ганцаараа шийдвэр гаргадаггүй. Иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн холбоо Удирдах зөвлөлтэй. Өнөөдрийг хүртэл МАХН-тай яаж ажиллах талаар шийдээгүй.

-Магадгүй та нарын хувьсгалыг Н.Энхбаяр санхүүжүүлж болохгүй гэж үү. Харин ч та нарын ар тал найдвартай болох юм биш үү?
-Нийгмийн сайн сайхны төлөөх тэмцэлд санхүүжилт хамгийн чухал зүйл биш шүү дээ. Хамгийн чухал нь үзэл санаан дээрээс итгэл үнэмшлээрээ нэгдсэн иргэд байдаг юм.

-Та "Долдугаар сарын 1"-тэй холбогдуулан С.Баярыг шүүмжилж байсан. Үймээнд Н.Энхбаярыг буруутгахгүй байсны учир одоо тайлагдаж байна гэж харах ч нэгэн байна.
-Н.Энхбаяр Ерөнхийлөгчийг бид хангалттай шүүмжилж байсан. Яахав, тэр хүнийг хаан байхад үүдэнд нь байсан хэдэн нөхдүүд боорлож байхад бид нэрмээс болж янз бүрийн юм ярих утгагүй биз дээ. Ядарсан хүнийг дээрэлхээд, задарсан нэгэнд нь долигоноод байх зан надад байдаггүй. Энэ миний зарчим.

-Н.Энхбаяр одоо иргэн. Нэг иргэний эсрэг Хууль зүй, дотоод хэргийн яам бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна гэх. Ийм үед иргэний нийгмийн байгууллагууд яагаад Н.Энхбаяр гэдэг иргэнийг хамгаалж болохгүй гэж?
-Үнэхээр хэрэг хийсэн бол хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэх гэвэл асуудал өөр түвшинд яригдах биз дээ.

-Ерөнхийлөгч асны шадар туслахыг баривчилс- ныг эсэргүүцсэн иргэд УМБГ-ын үүдэнд жагсаал зохион байгуулж, тэмцлээ илэрхийлж байна. Үүнийг та зөвтгөх үү?
-Тэр хүнийг ямар учраас баривчилсныг мэдэхгүй. Н.Энхбаяр сонинд өгсөн ярилцлагадаа "Шалгуулъя. Гэхдээ зарим хүнтэй хамт шалгуулъя" гэж ярьсан байсан. Тэгэхээр хуулийн байгууллага хамтад нь шалгах ёстой байх.

-Н.Энхбаярын хэлснээр Ц.Нямдоржийг шалгах ёстой гэж үү?
-Шалгах л ёстой, олон тэрбумаар үнэлэгдэх хөрөнгийн асуудал сонин дээр гарсаныг олон хүн харсан байх.

-МАХН-ын гишүүдийг Улсын онцгой объект болох УМБГ-ын үүдэнд жагсаал цуглаан зохион байгууллаа гэж буруутгаж буй.
-Ер нъ хаана ч жагсаж, цуглаж, тэмцэж болно. УМБГ гэж яачихсан" газар юм. Өнгөрсөн хугацаанд хэдэн ядарсан ардын хүүхдүүдийг л шоронд хийснээс задарсан хэнтэй хариуцлага тооцсоныг би санахгүй байна.

-Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг баривчилж магадгүй гэсэн мэдээлэл байна. Н.Энхбаяр ч өөрөө "Миний эхнэр хүүхдээр оролдоод эхэллээ" гэж ярьж байсан. Үнэхээр Н.Энхбаярын ойр дотнын бүх хүнийг яллаад байна уу?
-Хуучин Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөс нь асуувал зүгээр байлгүй дээ. Би юу хэлэхэв.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • зочин (202.179.20.227)
    Үгүй одоохоёр гурван хүн нийлж суугаад тэгнэ ингэнэ гэсэн юм ярьж болдоггүй юм уу Цөмөөрөө л ингэж ярьдаг биз дээ Хорооныхон нийлж хог арилгахдаа ч төлөвлөгөө маягийн юм ярьж аваад гардаг Иймэрхүү яриа болгоныг төрд тэрслэх нь гээд бариад байх уу
    2011 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (122.201.18.139)
    ENGER HAVAR ENHBAYARTAI YAJ UULZAH VE TUUNLUU GARAH GARTS BAINA UUGEED HUN AMITANAAS ASGAAD YAVJ AISNAA YAH GEED BAINAENHBAYARTAI UULZUULJ EGEECH GEJ GUIJ YASANIIG CHIN OLON HUN GERCHLEH BAIH SHUU DARVAANAATUHAILBAL URBANIK LHAGVAJAVAAS
    2011 оны 12 сарын 02 | Хариулах
  • bas (124.158.74.2)
    bodoj baisnaas deer yum geech ene huu chin olnii tuluu gesen ug olon garch bna
    2011 оны 12 сарын 02 | Хариулах
  • IRGEN (202.70.43.66)
    Enkhbayar odoo YADARCHIHSAN YAWNA GEED l baih yum ENHBAYAR yag yaj yadarchihad baigaa yum be
    2011 оны 12 сарын 02 | Хариулах
  • zochin (202.131.235.70)
    Ene huuhed hol yavahgui dee
    2011 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (124.158.92.16)
    alia salbadai haana ch hentei ch tenegteh yum aa magnaig er ni hen tooh yum be nusgai batsaan6
    2011 оны 12 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    8 цаг 44 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    10 цаг 53 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    18 цаг 50 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК