
Мөн Сэлэнгэ мөрөн, Орхон голын дагууд усны түвшин хоногтоо 5-10 см нэмэгдэж, Сэлэнгэ мөрний дагууд болон Орхон голын эхээр олон жилийн дунджийг 10-75 см давсан байна. Наймдугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ мөрөн Орхон голын дагууд усны түвшин 5-20 см , наймдугаар сарын 08-нд Хэрлэн гол Өндөрхаан сум орчмоор усны түвшин 11 см орчим нэмэгдэх төлөвтэй байгаа аж.
Түүнчлэн өнгөрөгч амралтын өдрүүдэд хүүхдээ хараа хяналтгүй орхисноос болж хоёр хүүхэд голд эндлээ гэж холбогдох албаныхан мэдэгдлээ.
Иймд дээр дурдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг, эхчүүд болон тэдний асран хамгаалагчдад холбогдох албаныхан онцгойлон анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/