
Ам.долларын ханш өнгөрсөн сарын 26-нд “Найман шарга”-д 1511 төгрөг болж, огцом цойлж эхэлснээс хойш ханшийн савлагаа үргэлжилсээр байна. Өчигдөр ам.долларын ханш тус захад 0.9 хувиар дээшилж 1548 төгрөгтэй тэнцэв. Энэ өдрийн 16.35 цагийн байдлаар ченжүүд “ногоон”-ыг 1542 төгрөгөөр худалдан авч, 1548 төгрөгөөр борлуулж байна. Энэ нь өмнөх өдрөөсөө 14 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Уг нь дилерүүд энэ оны эцэст ам.долларын ханш хамгийн багадаа 1428, хамгийн ихдээ 1440 төгрөгт хүрнэ хэмээн таамаглаж байсан ч тэдний тооцоолсноос даруй 100 төгрөгөөр даваад байна. Ингэснээр ам.долларын төгрөгтэй харьцах ханш сүүлийн дөрвөн жил хагасын дээд амжилтаа тогтоогоод байгаа аж.
Сэтгэгдэл (1)