
"Монгол шуудан" компани сүүлийн үед ачааллаа дийлэхээ больжээ. Учир нь энэ сарын 1-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн замын хөдөлгөөний шинэ дүрмийн хэрэгжилтийг хангахын тулд тэд ойр өдрүүдэд маш завгүй ажиллаж байгаа гэнэ. Зөрчил гаргасан жолооч нарыг камераар бүртгэлжүүлэн торгуулийн хуудсыг нь гэрээр нь хүргэж байгаа билээ. Торгуулийн хуудас хүргэх гол ажлыг нугалж байгаа хүмүүс бол Монгол шуудан компанийн ажилчид. Нэг өдөрт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 540 хэрэг илэрч байгаа учир тэд ачаалалтай байгаа аж. Мөн нийслэлийн иргэдийн хаягжилт тодорхой биш учраас торгуулийн хуудас хүргэхэд хүндрэлтэй байгаа тухай түгээгч нар хэлэв.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)