
Энэ жил Зайсан, Баянзүрх, Дөчин мянгатад барьж байгаа барилгуудад дулааны техникийн хангамж хийх боломжгүй болжээ. Учир нь Тэц III, IV-р цахилгаан станцын хүчин чадал хүрэхгүй байгаа аж. Нийслэлийн дулаан дамжуулах шугамын 30-аад хувь нь насжилтын хугацаа дууссан байдаг аж. Олон жилийн өмнөөс ТЭЦ III, IV-р цахилгаан станцыг хүчин чадлаа дийлэхгүй байна гэж ярьж байсан ч ямар нэгэн арга хэмжээ авалгүй өдийг хүргээд байгаа юм. Шинэ цахилгаан станцууд барих талаар Шинэчлэлийн Засгийн газраас ажлууд хийж эхэлсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй байгаа. Зайсан, Баянзүрх, Дөчин мянгатад барьж байгаа барилгуудад дулааны техникийн хангамж хэрхэн хийхээ мэдэхгүй талаар эздүүд нь ярьж байна.
Т.Энхэлээ