Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Сэдэдсүрэн: Налайхын постоор тарваганы боодог оруулахыг завдсан

2013-8-06
0
ЖИРГЭХ
НОБГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, дэслэгч Г.Сэдэдсүрэнгээс үер усны осол болоод тарваган тахлын хяналт шалгалтын талаар зарим зүйлийг тодрууллаа.
7a9a1ab579ce17c6original    НОБГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, дэслэгч Г.Сэдэдсүрэнгээс үер усны осол болоод тарваган тахлын хяналт шалгалтын талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Өчигдрийн байдлаар ямар дуудлагууд ирэв. Хэр ачаалалтай ажлав?
-Нийслэлийн онцгой байдлын газарт өчигдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо Маршилын гүүрний доор согтуу хүн живж байна гэсэн иргэдийн дуудлагаар нийслэлийн аврах салбарын бүрэлдэхүүн очсон. Ингэхэд 35 настай Отгонбаяр гэгч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд орж, хөл алдаж живж байсныг Нийслэлийн онцгой байдлын аврах бүрэлдэхүүн шуурхай ажиллаж амь насыг нь аварсан байгаа. Мөн Налайх дүүргийн хоёрдугаар хороо, Тайжийн 2-т Бужийн гэх айл үерт автсан байсан. Дуудлагаар Налайх дүүргийн онцгой байдлын хэлтсийн гамшгийн улсын хяналтын ахлах байцаагч хошууч н.Ганбатаар ахлуулсан долоон хүний бүрэлдэхүүн очиж дөрөв болон таван ханатай хоёр гэрийг, гэр бүлийн дөрвөн хүний хамт аюулгүй болгосон. Энэ айл нь үерийн далангийн сувагтай газар буусан байсан.

-Үерийн далантай ойрхон буусан айлуудад зөвлөмж хүргэж байгаа юу?
-Цаг уурын станцаас ирүүлсэн мэдээгээр энэ долоо хоногийн сүүл хүртэл түр зуурын болон үргэлжилсэн бороотой байгаа. Өчигдрийн байдлаар Туул голын ай сав адагруугаа 10-20 см төвшингөөр нэмэгдсэн. Үүний улмаас үер усны аюулаас хамгаалах бүхий л зөвлөмж, зөвлөгөөг Нийслэлийн онцгой байдлын газраас өгч ажиллаж байгаа. Туул голын эрэг дагуу үерт өртөж болзошгүй газар зусланд буугаад байгаа айлуудыг нэн даруй нүүхийг анхааруулж байна. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд орохгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр голын ай сав газар тоглуулахгүй байх зэрэг сэрэмжлүүлгийг Нийслэлийн онцгой байдлын газраас өгч байгаа. Мөн завьт эргүүл өдрийн турш явуулж байгаа. Энэхүү эргүүл маань сэрэмжлүүлэг явуулахаас гадна аврах ажлыг цаг тухайд нь гүйцэтгэж байна.

-Аянга цахилгаан цохиулж нас барлаа гэх мэдээлэл их гарах боллоо. Ер нь дуу цахилгаантай бороотой үед аянга цахилгаанаас өөрийгөө хэрхэн хамгаалах хэрэгтэй вэ?
- Дуу цахилгаантай бороо орсон үед иргэд утсаа нэн түрүүнд унтрааж байх хэрэгтэй. Мөн цахилгаан хэрэгслүүдээ салгах нь чухал.  Хээр гадаа явж байгаа улс биедээ байгаа төмөр эдлэлүүдээ холдуулах шаардлагатай. Өндөр мод, дов, дош, замаас зайлж хонхор газар явах хэрэгтэй. Өндөрлөг газраас нам дор газар явсан нь дээр. Морь унаж яваа хүн морьноосоо буух, тарваганы дош, өндөр ургасан өвстөй газраас аль болох зайлхийх хэрэгтэй.

-Тарваган тахлаас сэргийлж постууд ажиллаж байгаа гэсэн. Зөрчил гарч байна уу?
-Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу гоц халдварт өвчин болох тарваган тахлыг нэвтрүүлэхгүй байхын тулд ЭМЯ, ЗЦГ, МХЕГ, НОБГ, ЦЕГ гэх мэт нь үүргийнхээ дагуу ажиллаж байгаа.  Нийслэл хотын хэмжээнд хөдөө орон нутгаас орж ирж байгаа зам дээр постууд ажиллаж байна. Мөн модны хулгайн замуудаар тарвага орж ирэх магадлалтай учир нэмэлт хөдөлгөөнт постууд ажиллаж байгаа. Тэгвэл Нийслэлийн онцгой байдал энэ бүгд дээр хяналт тавих үүргийг авсан. Тиймээс энэ сарын 1-нд бүх постуудаар хяналт шалгалт хэр явагдаж байгаа талаар газар дээр нь үзлэг шалгалт хийгээд холбогдох хүмүүстээ мэргэжлийн заавар зөвлөгөө өгөөд ирсэн. Тэгвэл маргааш дахин бүх постуудаараа шалгалт явуулна. Түүнчлэн Багахангай, Багануур дүүрэг дээр ч ажиллана. Гарсан хэрэг зөрчлийн хувьд Налайх дүүргийн хяналтын пост дээр Улаанбаатар хотруу хоёр ширхэг тарваганы боодог оруулах гэж байсныг саатуулж мэргэжлийн хяналтад хүлээлгэж өгсөн байгаа.

-Өнгөрсөн амралтын өдөр 50 сая төгрөг нэхэмжилж амиа хорлохыг завдлаа. Танай аврагчид энэ хүнийг аврахын тулд олон цаг ажилласан гэсэн?

-Манайд энэ сарын 3-ны 00.57 цагт Цэрэнноров гэгч хүн өргөгч кран дээрээс үсэрч амиа хорлох гээд байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу 21 хүний бүрэлдэхүүнтэй аврагчид 13 цаг ажиллаж, маргааш өдрийнх нь 13.20 цагт эсэн мэнд буулгаж чадсан.

-Амиа хорлох гэж байна гэсэн дуудлага ер нь их ирэх үү?

-Өнгөрсөн бямба гарагт Баянзүрх дүүргийн 17-р хороо Шар хадны Ээж хайрханы задгайд өндөр хүчдэлийн шон дээр иргэн Б согтуугаар гарч амиа хорлохыг завдсан. Аврагчид цахилгааны хүчлэлийг салгуулан, буулгаж амь насыг нь аварсан.  Энэ хүн эхнэртэйгээ муудалцаж амиа хорлохыг завдсан байгаа. Хамгийн гол нь иргэд хоорондоо ойлголцож болох зүйл дээр амиа хорлох дээрээ тулж байгаа нь буруу юм.  Тэдний энэ үйлдлийг зогсоохоор манай аврагчид олон цаг ажилладаг. Энэ хооронд өөр олон хүнд янз бүрийн асуудал тулгарч байдаг шүү дээ.

Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    1 цаг 25 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    4 цаг 46 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    4 цаг 51 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    19 цаг 56 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    20 цаг 21 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    20 цаг 23 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    21 цаг 26 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    22 цаг 4 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    22 цаг 20 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    22 цаг 41 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    22 цаг 44 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    23 цаг 45 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    23 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК