
Тус тэмцээнд манай улсаас оролцох тамирчдын нэрс тодорхой болжээ.
Энэ жил эхлэн эрэгтэй, эмэгтэй төрөлд тус тус есөн тамирчнаа оролцуулах юм. Харин аль жинд хэдэн тамирчин оролцуулах эсэхийг тухай улсын жүдогийн холбоо нь шийдэх ажээ. Энэ жилийн дэлхийн аваргын нэг онцлог нь Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос баталсан шинэ дүрмийн дагуу явагдах юм байна.
ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.
ЭРЭГТЭЙ:
60 кг: Д.Амартүвшин, Г.Болдбаатар
66 кг: С.Мияарагчаа, Д.Төмөрхүлэг
73 кг: Х.Цагаанбаатар, С.Ням-Очир
81 кг: О.Ууганбаяр
90 кг: Х.Цогтгэрэл
-100 кг: Б.Тэмүүлэн
+100 кг: Б.Сугаржаргал
ЭМЭГТЭЙ:
48 кг: М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг
52 кг: А.Цолмон, Б.Бат-Эрдэнэ
57 кг: Д.Сумъяа
63 кг: Ц.Цэрэнханд, Б.Мөнгөнчимэг
70 кг: Ц.Наранжаргал
78 кг: Т.Мөнхтуяа