“Монголын эрэгтэйчүүдийн холбоо” 2005 оноос хойш жил бүрийн наймдугаар сарын 8-ны өдрийг Монголын Аавуудын баяр болгон тэмдэглэж ирсэн. Энэ баяр маргааш тохиож байгаа бөгөөд аав хүүхэд хамгийн ойр байх жилд ганц тохиодог өдөр юм. Баярын утга учрыг нь аав нар үр хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаагаа үнэлж цэгнэх өдөр гэж хэлж болно. Сонирхуулахад энэ баярыг дэлхийн 17 улс энэ баярыг тэмдэглэн өнгөрөөдөг бөгөөд манай улс 18 дахь нь болж байжээ. Хамгийн анх 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Дод нэртэй охин өөрийн аав Смартад зориулж энэ өдрийг бий болгосон гэдэг. Түүний ээж бага дүүг нь төрүүлэхдээ насан эцэслэсэн бөгөөд тэр цагаас аав нь 5 хүүхдээ ганцаараа өсгөжээ. 1966 онд АНУ-ын ерөнхийлөгч энэ өдрийг албан ёсоор “Аавуудын баярын өдөр” болгон зарласан аж. Харин жил бүрийн 5 дугаар сарын 19-нд Англи, Франц, Бельги улсууд энэ баярыг тэмдэглэн өнгөрөөдөг.
А.Наранцэцэг



















































