
Өнөөдөр Сэлэнгэ мөрөн Орхон голын дагууд усны түвшин хоногтоо 5-25 см , Туул гол Улаанбаатар хот орчмоор 25 см, Чулуут гол Өндөрулаан сум орчмоор 40 см нэмэгдэнэ. Иймд дээр дурьдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг, эхчүүд болон тэдний асран хамгаалагчдад онцгойлон анхааруулж байна.