
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт БНСУ-ын “Сөүл” их сургууль, Сөүл хотын “Бурамэ” эмнэлгийн эмч нар багаараа ирээд ажиллаж байна. Тэд нүд, чих хамар хоолой, бүдүүн шулуун гэдэсний мэс засал, мэдрэлийн эмгэг болон мэс засал, зүрх судасны мэс засал зэрэг найман төрлийн үзлэг, эмчилгээ, оношлогоо, мэс заслыг манай эмч нартай хамтран үнэ төлбөргүй хийж байгаа юм. Тус эмнэлгээр үйлчлүүлэгчид болон хөдөө орон нутгийн иргэдэд үзлэг, оношлогоо хийж байна. Солонгос эмч нарын эхний баг даваагаас баасан гаригт ажиллах бол дараагийн баг пүрэв гаригт ирэх гэнэ. Тус хоёр эмнэлэг хамтран ажилласнаас хойш солонгос эмч нар манай улсад гурав дахь жилдээ ирж ажиллаж буй нь энэ. Хамтын ажиллагааны хүрээнд манай эмч, сувилагчид ч тус эмнэлэгт ажиллаж, мэдлэг мэргэжлээ дээшлүүлж байна.
Эх сурвалж: Өнөөдөр сонин