
Сүүлийн үед Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуныг манай улсад ураны хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа Францын “Арева” корпарацитай гэрээ байгуулсан гэх мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан. Тэгвэл тус мэдээллийг С.Оюун сайд “Арева” корпарацитай ямар нэгэн гэрээ байгуулаагүй гэдгээ мэдэгдсэн байна. Тэрбээр ор үндэслэлгүй мэдээлэл гарсанд гайхаж байгаагаа хэлээд “Арева” болон ямар нэгэн компанитай ямар гэрээ байгуулаагүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)