
Сансарын туннелиэс хойш Сансарын аюулгүйн тойрог хүртэлх 350 метр авто замын хучилтын ажил цаг агаарын нөхцөл байдлаас болж хойшлоод байсан. Тэгвэл энэ замын хөдөлгөөнийг өнөөдөр 23.00 цагт хааж, хучилтын ажил хийж гүйцэтгэхээр болжээ. Энэ хэсэг замыг ирэх бямба гараг буюу 10-ны өглөө нээхээр төлөвлөөд байна.
А.Наранцэцэг