Манай улс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүт зориулсан зам болон унадаг дугуйн замгүй байгаа талаар иргэд гомдолдог. Тэгвэл дугуйн зам барих ажлын эхлэл болгож Бэлхийн зуслан руу тавьж буй 5.7 км авто замын хажууд явган хүний замаас гадна дугуйн зам шинээр тавихаар төлөвлөжээ. Тус замыг 5.7 км урт, 2.5 метр өргөн, гэрэлтүүлэгтэй барихаар төлөвлөн
“Үйлсийн зам” компани графикийн дагуу ажлаа үргэлжлүүлж байгаа бөгөөд
наймдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар болжээ. Дугуйн замыг цаашид
мөн үргэлжлүүлэн тавих ажил өрнөх аж. Тодруулбал , Үндэсний цэцэрлэгт
хүрээлэнд 800 метр урт, 2.5 метр өргөн зам барьж, хоёр талаар нь
гэрэлтүүлэг суурилуулна. Мөн Баянгол дүүргийн X хорооллын арын зам дагуу
байрлуулж, модны хоёрын зам дагуух даланг ашиглан дугуйн зам тавихаар
төлөвлөсөн байна.Зуны улиралд дугуй унадаг хүмүүсийн тоо олширдог. Тэд зориулалтын бус замаар явж байгаад зам тээврийн осолд орон нь их байдаг байна.
Т.Энхэлээ




















































Сэтгэгдэл (5)