
Засгийн газрын 2013 оын долдугаар сарын 09-ний өдрийн 268 дугаар тогтоолын дагуу нийслэлийн зургаан дүүргийн 28 цэгт зун намрын хүнсний ногооны борлуулалт хийх лангуу ажиллуулахаар болсон. Тэгвэл нийслэлийн зургаан дүүргийн 28 цэгт нийт 247 лангуу ажиллуулахаар бэлтгэл ажил хангагдаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 110 лангуу бэлэн болжээ. Түүнчлэн хотын хоёр цэгт худалдан борлуулах үйл ажиллагаа эхлээд явж байгаа аж. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутагт Скай” худалдааны төв, Чингэлтэй дүүрэгт “Урт цагаан” үйлчилгээний төвийн урд Сэлэнгэ аймгийн Мандал сумын ногоочид төмс, хүнсний ногоо борлуулж байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)