зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Аюултай сандал

2013-8-07
0
ЖИРГЭХ

9906_343-300x200    Өмнөх даргынх нь оруулж ирсэн сандал өдгөөгийн даргын ажил амьдралд хүрнэ чинээ хэн ч ер нь хэрхэн санах билээ дээ. Ядаж тэр сандал дээр ганц ч болов хүн суулгачихсан ч биш дээ. За яах вэ, аль ч үеийнх нь дарга бай Ардчилсан Монгол Улсын Цагдаагийн дарга “айхтар аюултай” сандал алс тэртээгээс авчруулаад ард иргэдээ суулгаж, тамлан амь насын хохироох зорилго агуулж байсан гэвэл арай ч дэгсдэх биз ээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүржин даржин бичсэнээс үзэхэд цаазаар хороодог цахилгаан сандал цаад наадгүйг хяргаад хаячих гээд байгаа юм шигээр ойлгогдож, зөв бурууг ялгуулах гэсэн өнгө аяс бус, зүгээр л өс хонзон ханхлуулаад явчих нь юу сан билээ. Сайн бодъёо. Яаж ч бодсон сандал, цагдаа хоёр одоогоор ямар ч буруугүй санагдаад болж өгдөггүй ээ. Гэтэл тэр хоёртой хариуцлага тооцож буй бололтой. Уг нь хариуцлага ямагт гэм бурууг шаарддаг юм бил үү. Хуульчидын ярих дуртай нөгөө шалтгаант холбоо гэгч нь энд бас байхгүй оргиод... Сандал яах вэ, өнөөдөр үйлдвэрээс гарсан чигтээ зүгээр худалдаалагдаад энд ирчихсэнээс цаашгүй, хэнд ч хал бал болоогүй байна. Түүнийг хэрхэх талаар хэлээд өгдөг эрх мэдэлтнүүд /прокурорт/ нь танилцуулах, асуух шатандаа явж байх замд нь асуусан цагдаа, асуулгасан сандал хоёуланг нь зэрэг “намначихдаг” нь дутуу буруу сангадаад өмнөөс нь нэг л гомдол төрөөд болдоггүй ээ. Үүнийг шударга ёс гэхэд хэцүү...

Шударга ёсноос давчихсан зүйл болоод байна. “хэм хэмжээндээ байгаа юм бүхэн сайхан” гэж ухаантай хүн хэлсэн нь аргагүй үнэн аж. Шударга ёс хүртэл хэмжээнээсээ хэтэрвэл муухай болдог байна. Сэтгүүлч Ерэнтэй цагдааг олигтой өмөөрч байгаагүйдээ харамсах аястай үг хэлсэн байна лээ. Эргэцүүлж сайн бодсоных биз. Миний хувьд цагдаагаар ихээхэн туслуулдаг иргэн. Цагдаа шиг надад тусалдаг нь ч ховор хөөрхий. Гэвч тусаа тусад эс тооцдог бололтой. Хариуд нь надаас одоо болтол юу ч нэхээгүй байна. Хэрэвзээ нэхдэг байсан би яах билээ. Хэцүүднэ. Хариулж үл чадна. Үүнийгээ ч би мэднэ. Гэхдээ би ганц ч цагдаатай ойр танил найз нөхөд биш гэдгээ шударгаар хэлэх нь зүйтэй байх. Тэгвэл яагаад...

“Миний цагдаа намайг хамгаална”. Цагдаагийн тодорхойлт товчхондоо энэ. Их энгийн. Ард иргэд бид чинь дотроо ингэж  л бодож, амар тайван амьдардаг улс. Миний цагдаа амьдралын аар саархан зүйлээс авхуулаад амь нас эрүүл мэндийг минь хүртэл авран хамгаалдаг. Асар их үнээр бүр амь насаараа ч хамгаалах тохиолдол цөөнгүй.

Нэгэн болсон явдлыг өгүүлье. Миний жирийн танил асан цагдаа бол залуухан авч тун чиг нямбай, хүн сайтай нэгэн. Тэр бусдын төлөө явж байгаад бууны сум даландаа зоолгосон ч эр зоригоороо амьдарч ажилсаар байсан билээ. Уг нь үхлийн шарх авах байсан ч өөрийгөө хамгаалж амьд үлдсэн дээ. “Амьд яваа хүн алтан аяганаас ус ууна” гэдэг юутай үнэн үг вэ гээд сайхан инээж суудаг сан. Бас адал явдлын талаар өгүүлж буй мэт болсон хэргийн тухай ярихдаа амар амгалан дүрээр инээж л харагддаг сан. Тэр бол жинхэнэ эр хүн, жинхэнэ цагдаа байсан юм. нэрийг нь Батжав гэдэг байсан. Гэвч дал мөрөндөө бууны сумтай чигтээ цэл залуугаараа хорвоог орхисон доо. Түүнийг ийнхүү санан дурсах агшинд тэгш цагаан шүдээ яралзуулан инээж, тэнгэрийн орноос та бидэн рүү хөл хавсаран ёсолж байх шиг санагдах юм. Энэхүү гунигтай атлаа бахархалтай дурсамжаас үүдэн цагдаа бол энх цагийн цэрэг эрс юм гэсэн бодол төрж, нэгэн яруу найрагийн:
Цэрэг эрс минь, хүүхдүүд минь
Цэцэглэж амжаагүй цэцгүүд минь
Цэнгэж амжаагүй эцгүүд минь
Цэмбэн дугтуйтай сумнууд минь
Алтанхан амиараа өөр шигээн
Аавын хүүг хамгаалаад
Дарийн утаа шиг замхарсан
Дайчин эр минь...
ЭР цэрэг минь, Эх орны амьд зэвсэг минь... гэсэн шүлгийн мөрүүд сэтгэлд дурайн тодорлоо. Цагдааг хайрлахын учир энэ буюу. Харин миний цагдааг хэн хамгаалдаг юм бол оо? Энэ талаар ерөөсөө бодож байгаагүй юм байна. Цагдаагийн тухай бодолд 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр аргагүй нэхэн санагдана.Энэ өдөр цагдаа хэрхэн “зовж зүдрэв” дээ. “Зэр зэвсэг хангинаж байхад хууль ёс амаа хамхидаг” юм хойно чулуун мөндөр шуугиж, гал утаа маналзах үест цагдааг хэн хамгаалж харагдлаа. Тэд өөрөө өөрийгөө л хамгаалах шаардлагатай болдгийг ёстой нэг ойлгуулж өгсөн дөө. Нэг хүний эрх нөгөө хүнийхээр хязгаарлагддаг болохоор цагдаа энэ хязгаар дотор ажиллах гэж зовдог нь тодорхой. Өнөөдөр хүнээс хүнийг хамгаалах шаардлага байсаар л байна. Хүн төрөлхтөн ухаантай юм болохоор цагдааг хамгаалах аргыг бас олсон байх юм. Куба улсын нийслэл Гавана хотод 1990 онд болсон НҮБ-ын VIII их хурлаар нийгмийн хэв журам сахиулах үүрэг бүхий албан тушаалтан галт зэвсэг болон хүч хэрэглэх үндсэн зарчмуудыг тогтоон баталжээ. Хэв журам сахиулах үүрэг бүхий албан тушаалтанд баривчлах, албадан саатуулах зэрэг цагдаагийн үүрэг бүхий албан тушаалтанд баривчлах, албадан саатуулах зэрэг цагдаагийн үүрэг гүйцэтгэж байгаа бүх ажилтан хамаарна гэж /цаашид цагдаа гэе/ заасан байдаг. Уг баримт бичигт дараах зүйлүүд тусгагджээ.  Засгийн газар хүний эсрэг цагдаа хүч хэрэглэх, галт зэвсэг хэрэглэх хэм хэмжээ тогтоож хэрэгжүүлнэ. Ингэхдээ аль болох ялгамжтай хэрэглэж болох олон төрлийн зэвсэг, хэрэгсэл байвал зохино. Үүнд бусдын амь насыг хөнөөж чадалгүй, тухайн үүссэн нөхцөл байдалд тохирох зэвсэг хэрэгсэлийг оруулна... гэсэнд мөнөөх сандал орохоос өөр аргагүй болж байна. НҮБ-ын хуралдаан цагдаад яагаад ийм эрх олгов гэхээр

1. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан хүний амьд явах эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг хамгаалахад онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг
2. Нийгмийн хэв журам хамгаалдаг.
3. Төрийн аюулгүй байдлыг хамгаалдаг зэргээс цагдаагийн ажилтны аюулгүй  байдалд онцгой анхаарах нь чухлыг онцлон тэмдэглэжээ.
Мөн цагдааг бэлтгэх, мэргэшүүлэхэд зарцуулсан нэг цаг хугацаа, хөрөнгө мөнгө, үйл ажиллагааных нь ач холбогдолыг харгалзан үзэх шаардлагатай болдог. Цагдаагийн амь нас, аюулгүй байдалд заналхийлэх нь бүхэлдээ нийгмийн энх амгалан байдалд заналхийлж байгаа хэрэг гэж үздэг байна. Тэгэхдээ цагдаа хүний эрхийг хамгаалах бас өөрийгөө хамгаалах зориулалтаар зэвсэг хэрэгсэл байгаагийн хэрээр дур зоргоороо хэрэглээд байж болохгүй талаар уг баримт бичигт тов тодорхой заажээ. Цагдаа хүч хэрэглэх, галт болон бусад зэвсэг хэрэгсэлийг хэрэглэх зайлшгүй шаардлагад хүрэхийн өмнө хүч хэрэглэхгүй зохицуулах боломжтой бүх арга хэрэгсэлийг ашиглаж үүргээ гүйцэтгэнэ. Тэд зөвхөн бусад төрлийн арга хэрэглээд тодорхой үр дүнд хүрээгүй буюу үр дүнд хүрэх найдлагагүй болсон нөхцөлд л хүч болон зэвсэг хэрэглэж болохыг заажээ. Зөвхөн гарцаагүй байдлын нөхцөлд үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай хэмжээнд хэрэглэх ёстой. Цагдаа энэ хэм хэмжээг зөрчин санаатай буюу хайнга хандаж хүч болон галт зэвсэг хэрэглэсэн бол гэмт хэрэг гэж үзэж зохих цээрлэл хүлээлгэнэ гэж заажээ. Дэлхий нийтэд ийм зарчим үйлчилж байхад манайхан “урсгал сөрөөд” хаачих нь вэ? “Хэтэрхий мэргэн жараахай” царайлж байгаад онигоонд орчих вий дээ. Хууль зүйн яам маань НҮБ-ын шийдвэрийг хянаж, бас шинэчилэн засварлах гээд байгаа юм биш биз дээ. Гар нүцгэн цагдаагаар гал атгуулах гээд байгаа нь хүний эрхийг хамгаалах үйлсэд нь тус болох болов уу, ус болох болов уу. Оны шилдэг үг болох “сайн бод” гэснийг эргэн сануулж, дахин дахин сайн бодох хэрэгтэйг хэлье. Болохгүй бол бүгдээрээ хэлэлцэж буруугүйг нь ольё. Жор мэдэхгүй ламаас бус, зовлон үзсэн чавганцаас асууж ч болох  юм. Одоо аядуу тайван байж, НҮБ-ын шийдвэртэй харьцуулан сандал цагдаа хоёрын талаар сайн бодож эргэцүүлж нэг харъяа.

Иргэн Ш.Гочоо

0
ЖИРГЭХ
Санал болгох
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • zochin (122.201.18.28)
    niitiin teever,ulchigee bar restorand geregleh gej bgaa bish,yadgiin heregledeg gazar ni hereglej boldoggui yum uu,tegvel shorongiin haniig gadna tal haragddag shileer hiil dee,delhii dayaraa hudlaa tsetserheh yum daa.
    2013 оны 08 сарын 07 | Хариулах
  • Ajaa taij (49.0.131.117)
    Naad bichlegee XEYKd ilgee.Massiin durguitsliig uduuchixeed xariutscan ezded ni arga xemjee avlaa geed gonshignood xereggui. Tegeed yax yostoi yum KOmunistuudaa.Tanil arga baril suuliin yeiin yil yavdaluud yalanguya MANiin baga xurlaas unerteed baix chini yu ve?MANiig taraagaagi laig ard tumen xeden jil edlex yostoi yum xelex xun bainauu>
    2013 оны 08 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    17 цаг 24 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 37 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    19 цаг 19 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    19 цаг 19 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    19 цаг 19 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    19 цаг 19 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК