
Олон улсын галт тэрэгний тасалбарыг удахгүй интернэтээр захиалж авдаг болох нь. Энэ сарын 03-наас эхлээд зорчих эрхийн тасалбарыг интернетээр худалдаалах вебсайтын ажлыг эхлүүлсэн байна. Статистик бүртгэл мэдээллийн технологийн төвийн програм зохиогч инженерүүд уг үйлчилгээг нэвтрүүлж, www.eticket.ubtz.mn вебсайтаар үйлчлүүлэгчдэд интернетээр гүйлгээ хийх боломжийг олгож байгаа аж.
Ингэхдээ иргэд төлбөрийн картаа ашиглан зорчин явах галт тэрэгнийхээ тасалбарыг худалдан авах юм.
Сэтгэгдэл (3)