Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл чийрэг монгол хүн”хөтөлбөрийн хүрээнд ХБНГУ-аас шүдний эмч нарын баг Баянхонгор аймагт ажиллаж,нутгийн ард түмэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж байна.УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулгын урилгаар ХБНГУ-ын “Хил хязгааргүй шүдний эмч нар” төслийн хүрээнд Монгол, Германы 44 эмч мэргэжилтэн Баянхонгор аймгийн 20 сум, нэг тосгондөнгөрсөн сарын 19-нөөс эхлэншүдний эмчилгээ, үзлэгийг хийж байгаа юм. Орон нутгийн иргэдийг эрүүлжүүлэх ажил аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт ч тусгагдсан байдаг билээ. Мөн Эрүүл мэндийн яам, ЭМШУИС-ийн Нүүр ам судлалын сургууль, ХБНГУ-ын “Хил хязгааргүй шүдний эмч нар” төслийн хамтарсан баг нь 20 гаруй мянган нэгж эмчилгээг, шүдний өвчлөлтэй 7000 гаруй иргэнд 14 хоногийн хугацаатай хүргэжээ.Одоогийн байдлаар сум дундын эмнэлэг болох аймгийн төвийн хоёр баг, Богд, Баянцагаан сумдад явуулын шүдний эмнэлгийг байрлуулаадбайна.Баянхонгор аймаг нь улсын дундажтай харьцуулахад шүдний өвчлөлөөр дээгүүрт ордог.Иймд иргэдэд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох ажилд түлхүү анхаарах шаардлагатайг дээрх эмч мэргэжилтнүүдсануулсан бөгөөд аймгийн удирдлагууд Баянхонгор аймгийг шүдний өвчлөлгүй жишиг аймаг болгох зорилго тавин 2015 он хүртэл хамтарч ажиллахаар болжээ.
Т.Энхэлээ


















































