Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Энхсайхан: Ирэх жилээс хот үнэхээр өөр болно

2013-8-07
0
ЖИРГЭХ
Нийслэл хотод өрнөж байгаа хот тохижилтын асуудлаар нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Д.ЭНХСАЙХАН-аас тодрууллаа.


энхсайханНийслэл хотод өрнөж байгаа хот тохижилтын асуудлаар нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Д.ЭНХСАЙХАН-аас тодрууллаа.

- Улаанбаатар хотын ногоон байгууламжийн энэ жилийн ажлын үр дүнгийн талаар дурдвал?


- Энэ жил нийслэлийн ногоон байгууламжид тодорхой, эрс өөрчлөлтүүд гарлаа. Мэдээж,  дэлхийн хотуудын жишигт хүрч чадаагүй ч тодорхой ажил хийсэн гэж ойлгож байгаа. 300 гаруй мянган ширхэг Бутения нэртэй цэцэг тарьж ургуулсан, -7 градус хүртэл тэсвэртэй. Цэцэрлэг, ногоон байгууламжийг нэмэгдүүлснээр иргэдийн стресс ядаргаа тайлагдаж, хотын өнгө үзэмж сайжрах, тоосжилт, агаарын бохирдол багасах нийгмийн ач холбогдол ихтэй. Манайд өмнө нь ногоон байгууламжийн талаар тодорхой бодлого байсангүй. Энэ жил бид эхлэлийг нь тавьлаа, ирэх жилээс дэлхийн жишигт хүргэх зорилттой ажиллана.

- Цэцгэн байгууламжийг төв хэсгээс гадна хаагуур байгуулав?


- Манай газар Энхтайвны өргөн чөлөө, Нарны зам, 1-р хороолол, Тасганы овоо  гэсэн 4 байршилд цэцгэн байгууламжийг дангаараа хийж гүйцэтгэсэн. Бусад газруудад хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудтай гэрээ байгуулж хийлгэсэн. Эхний жил болохоор алдаа оноо юм юм л байна. Зарим гүйцэтгэгчийн хувьд ажлаа сайн хийж байгаа, зарим нь тааруу хийж байгаа. Бид цаашид алдаа оноо дээрээ сургамж авч, муу ажилласан байгууллагуудтай гэрээгээ цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллана.

- Ногоон байгууламжийг хамгаалж,  арчлах талаар?

- Урьд нь мод, цэцэг тарьчихаад харж хамгаалдаггүй байсан. Тарьж ургуулах ажилд бид нийт ажлынхаа 20-30 хувийг зарцуулж байгаа бол  хамгаалж, арчлахад 70-80 хувийг нь зарцуулж байна. Манай услагааны машин өдөр, орой, шөнө байнгын услагаа хийж байгаа. Ирэх жилээс ургамалан хашлагыг их хэмжээгээр тарихаар төлөвлөж байна. Төмөр хайсан хашааны оронд ургамалан хашлага буюу хайлаас, шар хуайсыг маш шигүү тарьж, хайчлан хэлбэржүүлээд хашлага болгоно. Ингэснээр өнгө үзэмж болоод аюулгүй байдалд  ч эерэг нөлөө үзүүлнэ. Энэ жил нийслэл хотод 60 гаруй мянган хайлаас тарьсан. Дараа жилээс дор хаяж 1 саяийг тарьж хэлбэржүүлэх төлөвлөгөөтөй байна. Энэ жилийн ажил бол зөвхөн эхлэл. Ирэх жилээс хотын ногоон байгууламж өнгө төрхөө өөрчлөн үнэхээр өөр болно гэдгийг батлан хэлэх байна.

- Эхний ажлуудад иргэдийн сэтгэл хангалуун байна. Энэ их ажлыг үүрч байгаа боловсон хүчний хувьд?

- 4-р сард 200 цэцэрлэгчийг сургалтанд хамруулан бэлтгэж авсан. Энэ хүмүүсээ дахин сургаж, гадагшаа явуулж, туршлага судлуулахаар төлөвлөөд байна. Цэцэрлэгчид, ногоон байгууламжийн албаныхан маань үнэхээр сайн ажилласан гэдгийг хэлэх нь зүйтэй. Бид 6-р сарын эхнээс 1 наст цэцэг суулгаж эхэлсэн бөгөөд 10 сарын сүүл хүргэнэ гэж тооцоолж байна. Бас зүлгээ сайн услаад байвал 11 сар хүртэл ногооноороо байх боломжтой.

- Ногоон байгууламж нэмэгдээд сайхан л байна. Гэтэл "Сайны хажуугаар саар" гэж  шарилж ихээр ургаж, харшлын үе эхлээд байна. Шарилж, хог ургамалыг түүж, таслах  талаар?

- Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гадна, дотно талбайн шарилжийг ирэх бямба гарагт цэвэрлэх гэж байна. Энэ ажилд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд сайн дураараа оролцоно. Хог ургамлын харшил яг өдийд эхэлдэг ч биш л дээ. Үе шаттайгаар явагддаг, тиймээс хог ургамалыг эрт түүх тусмаа үр дүнтэй. Энэ асуудлыг ирэх жилийн төлөвлөгөөндөө тусгаж, 4-р сараас  түүж эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна даа.

- Байгууллага, аж ахуйн нэгжүүд гадна орчноо тохижуулах талаар?


- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн гаргасан захирамжид “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 м хүртэл нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжид тохижилт хийх, улмаар нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ, хамгаалалтыг хариуцан ажиллана” гэж заасан байгаа. Үүний дагуу аж ахуйн нэгж, байгууллагууд гадна талбайгаа тохижуулж, арчилах үүрэгтэй. Энэ талаар бид аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл явуулсан байгаа. Захирамжийг биелэлтийг хангаагүй аж ахуйн нэгж, байгууллагуудтай бид хатуу тэмцэн, хариуцлага тооцож, үйл ажиллагаа явуулах эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • sdsd (202.179.6.59)
    hujaagas baahan tsetseg abch irj suulagchihaad ireh jil urgahuu
    2014 оны 02 сарын 21 | Хариулах
  • Зочин (223.100.7.235)
    Чи 4 сард юу туух гээд баигаа юм бэ
    2013 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.23.51.2)
    хошгируулаад бай. наадуул чинь итгэнэ
    2013 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин (89.0.0.90)
    hudlaa um hiihiin nereer ulsin horongiig ideh alban tushaaldaa ochijdee danidain teneg huuhed.Jil bolgon mod tsetserleg gej ulsin tosvoos mongo ursgaj haydagshdee.
    2013 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин (122.201.18.176)
    Uneheer ungu nemj bgaa. Sain ajil bolj bgaa. Harin alban baiguulaguudig idevhtei oroltsuulah tal deer shaardaarai.
    2013 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.179.2.119)
    Sain bgaa shuu. Ajil hiigdej bgaa ni haragdaj bgaa
    2013 оны 08 сарын 07 | Хариулах
  • batb (206.53.152.4)
    Zuv shuu, ajil hiij bgaa negnee urmaar tetgemeer bna
    2013 оны 08 сарын 07 | Хариулах
  • ИРГЭН (103.23.51.1)
    ЗӨВ ШҮҮ
    2013 оны 08 сарын 07 | Хариулах
  • зочин (202.72.247.249)
    сайн ажиллаж байна амжилт хүсье
    2013 оны 08 сарын 07 | Хариулах
  • bat (27.123.214.114)
    Hudlaa shaagaad l
    2013 оны 08 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    1 цаг 39 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    3 цаг 4 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    3 цаг 27 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    5 цаг 53 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    7 цаг 8 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    7 цаг 48 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    8 цаг 2 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    8 цаг 32 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    9 цаг 2 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    23 цаг 31 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК