
11.00 цагт Хан-Уул дүүргийн гутлын үйлдвэрийн хашаанд байрлах тэргэнцэртэй иргэдийн холбооны ХБИргэдтэй уулзалт зохион байгуулна.
14:00 цагт Нийслэлийн Иргэний танхимд “Далан давхар”-ыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт нийслэлийн удирдлагууд, шашны байгууллагын төлөөлөл, ШУА-ийн эрдэмтэд болон Эрүүл мэнд, Байгаль орчин, Ногоон хөгжлийн газар, Улаанбаатар Буян” компани зэрэг байгууллагын төлөөлөл оролцоно.
14.00 цагт Монголын Эрэгтэйчүүдийн холбоо, Замын цагдаагийн газар, Албадан саатуулах баривчлах төвтэй хамтран Албадан саатуулах баривчлах төвд саатуулагдсан хүмүүсийн дунд өдөрлөг зохион байгуулна.
Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас өнөөдөр сурагчийн дүрэмт хувцас хийх оёлдлын үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцана.
Өнөөдөр Монгол Улсын Филармоны танхимд хөөмийчдийн дунд зохиогдох Япон дууны уралдаан болно. Уралдаанд нийт 30 хөөмийч оролцож, "Хойд нутгийн хавар" болон өөрсдийн сонгосон нэг япон дуу, нийт 2 дууны хамтаар хөөмийлж үзүүлэх гэнэ.