
Монголын сэтгүүл зүйн салбарын нэгэн төлөөлөл, сэтгүүлч Б.Эрдэнэцогт хүнд өвчний улмаас Энэтхэг улсад эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай болоод байгаа билээ. Тиймээс түүний эмчилгээний зардал болох 100 сая төгрөгийг бүрдүүлэхээр үзэг нэгт нөхөд нь хандивын аян өрнүүлээд сар гаруй болж байна. Энэ хугацаанд олон байгууллага. хувь хүмүүс хандивын аянд нэгдсэн. Тэгвэл “108 суврага” ХХК-ийн хамт олон Б.Эрдэцогтод туслахаар өчигдөр сайхан сэтгэлийн санаачилга гаргаснаа дуулгав. “108 суврага” компани нь Испани улсаас 100 хувийн байгалийн цэвэр жүүс оруулж ирдэг бөгөөд өчигдрөөс эхлэн энэхүү жүүснийхээ борлуулалтын орлогыг Б.Эрдэнцогтын эмчилгээний зардалд хандивлахаар болсон байна. Уншигч та бүхэн “108 суврага” компанийн оруулж ирдэг 100 хувийн байгалийн гаралтай цэвэр жүүсийг худалдан авч ууснаар хүний амийг аврах их үйлст өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах юм. Мөн маргааш 19.00 цагаас “Б.Эрдэнэцогт мэдээлж байна” нэртэй хандивын тоглолт UB Palace-ийн концертийн их танхимд болно.
Д.Ундрах /24tsag.mn/