
Өнөөдөр Нийслэлийн Иргэний танхимд “Далан давхар”-ыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт нийслэлийн удирдлагууд, шашны байгууллагын төлөөлөл, ШУА-ийн эрдэмтэд болон Эрүүл мэнд, Байгаль орчин, Ногоон хөгжлийн газар, "Улаанбаатар Буян” компани зэрэг байгууллагын төлөөлөл оролцох аж. Далан давхарын оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох санал асуулгыг иргэдийн дунд явуулахад ихэнхи дэмжсэн юм. Харин өнөөдрийн хэлэлцүүлгээр цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг эцэслэн шийдвэрлэх аж. Ингэхдээ талийгаачдын ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж байж ажлыг эхлүүлнэ гэж байгаа юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)