
“Шижир алт” компанийн Заамарт үйл ажиллагаа явуулдаг алтны уурхай татан буугдаж буй бололтой. 1994 онд байгуулагдсан тус уурхайн олборлолтын нөөц дууссан тул хувь нийлүүлэгчид нь цаашид хэрхэх талаар хэлэлцэж байгаа аж. Тус алтны уурхай нь “Монголросцветмет” нэгдлээр овоглодог ч уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр 51 хувийг, үлдсэн 49 хувийг “Монголросцветмет” нэгдэл, “Зарубежстрой” компани эзэмшдэг гэнэ. Хувь нийл үүлэгчид хамтран “Шижир алт” компанийг байгуулан, ТУЗ-ийн гишүүдийг томилсон байна. Нөөц нь шавхагдаж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжг үй болсон тус компанийн үйлдвэрийн менежментийг “Монголросцветмет” хариуцан ажиллаж байв. Одоо энэ уурхайг тус нэгдлийн мэдэлд шилжүүлэх эсэхийг албаны хүмүүс хэлэлцэж байгаа гэнэ.
Эх сурвалж: Өнөөдөр сонин