Маргаашнаас Хүй долоо худагт морьт жагсаал, морин уралдаан болно. Уг арга хэмжээ хоёр хоног үргэлжлэх юм. Энэ үеэр хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хүний эрх, эрх чөлөөг зөрчигдөхөөс сэргийлж, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, хууль, дүрмийг мөрдөж ажиллахыг Засгийн газар, ЦЕГ, ММСУХ зэрэг холбогдох байгууллагуудад сануулсан мэдэгдлийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүргүүлсэн байна. Мөн 11.30 цагаас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Хэвлэлийн бага хурал зарлажээ.Т.Энхэлээ


















































