Гоо сайхны олимп гэгддэг Дэлхийн мисс тэмцээн энэ онд Индонез улсад есдүгээр сарын 22-нд болно. Орон орны сайхан бүсгүйчүүд чуулж, авъяас чадвар, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдөж шилдэгээ тодруулдаг тус наадамд манай улсын бүсгүйчүүд амжилттай оролцож ирсэн уламжлалтай. Энэ жил мисс С.Пагмадулам эх орноо төлөөлөн "Дэлхийн мисс 2013" наадамд оролцохоор болжээ.
Тэрбээр өдгөө 22 настай бөгөөд өнгөрсөн онд нийт 54 орны аялал жуулчлалын миссүүд оролцсон “Miss Tourism International” тэмцээнээс “Авъяаслаг мисс” өргөмжлөл хүртэж байжээ.
Түүнд баяр хүргэж, амжилт хүсье.

Т.Энхэлээ

Сэтгэгдэл (9)