
“Хасвуу” компанийн бүрэн мэдэлд шилжсэн “Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” компани энэ оны хоёрдугаар улиралд 1.48 тэрбум гаруй төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Хэдийгээр борлуулалтаас 18.1 тэрбум төгрөг олсон гэх боловч маркетинг болон бусад бүх зардлаа хасаад ийнхуү алдагдал хүлээхэд хүрчээ. Монгол Улсын 3215 аж ахуйн нэгж, 42 мянга орчим өрхөд цахилгаан эрчим хүч түгээх, борлуулах үйлчилгээ явуулдаг уг компанийн алдагдал хэт өндөр байгаа нь борлуулалтын өртөг нэмэгдсэнтэй холбоотой гэдгийг албаныхан хэлж байна.
24tsag.mn