
Өмнөговь аймгийн Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн алба хаагчид хэд хоногийн өмнө үлэг гүрвэлийн чулуужсан олдвор олжээ. Тэд энэ тухайгаа ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийнхэнд мэдэгдсэн байна. Тодруулбал, Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг хилийн цэргийн хамгаалалтад байдаг газар үлэг гүрвэлийн олдвор олдсон байна. Урьдчилсан байдлаар Палеонтологийн хүрээлэнгийн уг олдворыг өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн сүүл хэсэг хэмээн дүгнэж байгаа аж. Мөн уулнаас буусан борооны ус хөрсийг элэгдүүлж олдворыг ил гаргасан байх гэж таамаглаж байгаа гэнэ. Энэхүү олдвор сайн чулуужиж амжаагүй, хөрсөнд муу хадгалагдсан учир эвдэгдэж болзошгүй байгаа юм байна. Тиймээс тэд Соёл, слорт, аялал жуулчлалын яаманд малтлага хийх төслөө бичээд саяхан явуулсан байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/