Баян-Өлгий аймгийн Сагсай, Улаанхус, Алтай сумын 1265 толгой мал шүлхий өвчнөөр өвчилсөн. Тиймээс вакцинжуулалтын ажил эхлээд байгаа бөгөөд эхний ээлжинд хоёр сая орчим толгой мал хамруулсан бол хоёр дахь ээлж нь маргааш эхлэх юм.Халдварын тархалт эрс буурсан ч тархах магадлал өндөр учир тусгай албан даалгавар гаргаж хорио цээрийн дэглэмийг улам чангаруулах арга хэмжээ авч байгаа ч дэглэмийг зөрчих явдал гарсаар байна. Цэнгэл сумын малчин Б хорио цээртэй газраас өөр газарт дураараа нүүж очсон тул түүнийг баривчлаад хуулийн дагуу шийтгэх, үүрэгт ажилдаа хайнга хандсан тэр орчмын постон дээр ажиллаж байгаа хүмүүст хариуцлага тооцохоор болжээ. Тус аймгийн бүх сумын өвс хадлан бэлтгэх ажлыг энэ сарын 15-ныг хүртэл хойшлуулав. Уг нь сумын иргэд жил бүр наймдугаар сарын эхний долоо хоногт хадландаа гардаг байсан юм.
24tsag.mn




















































Сэтгэгдэл (1)