Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Дэлхийн мисс”-д Монголыг төлөөлж оролцох С.Пагамдуламын тухай бас бус зүйл

2013-8-09
0
ЖИРГЭХ
Гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс”-ийн тэмцээн болоход сар гаруйн хугацаа үлдлээ. Ирэх сарын 22-нд Индонез улсад зохиогдох тус тэмцээнд дэлхийн ихэнхи орнууд оролцогчоо шалгаруулчихсан, өрсөлдөхөд бэлэн болжээ.
    mongol missГоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс”-ийн тэмцээн болоход сар гаруйн хугацаа үлдлээ. Ирэх сарын 22-нд Индонез улсад зохиогдох тус тэмцээнд дэлхийн ихэнхи орнууд оролцогчоо шалгаруулчихсан, өрсөлдөхөд бэлэн болжээ.

Харин тус тэмцээнд манай улсаас С.Пагмадулам гэх 22 настай бүсгүй оролцох болсныг өчигдөр хэвлэлээр зарлалаа. С.Пагмадуламын хувьд царай, зүс, бие хаагаараа бусад орны миссүүдээс дутаад байх зүйл үгүй. Харин тэмцээний бэлтгэл дутуу байгаа гэдгийг хэн хүнгүй хэлнэ биз.

Орон орны сайхан бүсгүйчүүд чуулж, авъяас чадвар, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдөж шилдгээ тодруулдаг тус наадам нь тухайн улс орны нэр хүнд, нүүр царайг бас илтгэдэг. Тиймээс л гадны орнууд “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд ихээхэн ач холбогдол өгч, жилийн өмнөөс оролцогчоо шалгаруулан бэлдэж эхэлдэг аж.  Одоогоор Америк, Энэтхэг, Унгар, Англи, Франц, Итали, Хятад, Япон, Солонгос зэрэг 124 орон 2013 оны миссийн тэмцээнээ зохиож ялагчаа тодруулаад байна.

Ер нь бусад улс орнууд шинэ он гармагц л миссийн тэмцээндээ санаа тавьж, "Дэлхийн мисс"-ийн оролцогчоо эртнээс бэлдэж эхэлдэг байна. Харин манай улсад "Монголын сайхан бүсгүй", "Оюутан мисс" зэрэг олон тэмцээн болдог ч түүгээр шүүгдэж, шигшигдсэн бүсгүй энэ тэмцээнд явж чадахгүй байгаа нь нэгт, зохион байгуулалт муугийнх, хоёрт, сэтгэл гаргахгүй байгаагийнх. Зөвхөн анкетаар, цөөн хэдэн хүний үнэлэмжээр сонгох биш бусад орон шиг улсын хэмжээнд тэмцээнээ зохиох хэрэгтэй байна.

  Энэ хэдэн хувийн байгууллагууд нь хоорондоо таарч, тохирохгүй бол "Батаар"-ыг авчирсан Ц.Оюунгэрэл сайд өөрөө зохион байгуулахад ч гэмгүй. Олны нүдэн дээр ил, тод шалгаруулдаггүй, "Дэлхийн мисс"-д явна гэсэн зарын хамт оролцогчтойгоо танилцдаг байж болмооргүй байна. Дараа жилийн наадам ойрхон гэдэг шиг энэ жилийн "Дэлхийн мисс"-ийн тэмцээн удахгүй болох нь.

Өмнөх жилд дэлхийн миссийн тэмцээнд улс орноо төлөөлөн оролцсон Х.Баярмаа л гэхэд долоо хонгийн өмнө тэмцээнд оролцохоо мэдэж хувцсаа хам, хум бэлдэж аваад л явсан гэдэг. Х.Баярмаа "Дэлхийн мисс" тэмцээнд оролцох болсноо наадмын өмнө гэнэт мэдээд, ганцхан долоо хоног бэлдээд л тэмцээн болох Ордос руу явж байсан. Өөрөөр хэлбэл бусад орон шиг гоо бүсгүйчүүдээ тайзан дээр зогсоож, гадаад төрхөөс нь гадна биеэ авч явах байдал, авъяас, харилцааны соёлыг нь харах зэрэг наад захын шалгууруудыг энд авч хэрэгсээгүй гэсэн үг.

  Долоохон хоногийн хугацаанд зөвхөн хувцас, зардлаа бэлдэж амжсан Х.Баярмаа дэлхийн хэмжээний тайзан дээр үзүүлэх монгол бүжгээ өөрөө дэгэлсэн гэх. Мөн олон орны миссийн дунд нэр нүүрээ бодож аав, ээжээсээ нэлээн хэдэн төгрөг зулгааж тайзан дээр өмсөх хувцсаа бэлдэж байсан. Өндөр амжилт гаргаж чадаагүй ч Х.Баярмаа загварын алхаа, авъяаслаг миссийн тэмцээнд амжилттай оролцон монголчуудын нүүрийг улайлгаагүй ирсэн. Гэхдээ түүнд нэг долоо хоног биш нэлээн хэдэн сарын хугацаа байсан бол Дэлхийн миссийн тайзнаас арай өөр бууж ирэх байлаа.

 Үүн шиг юм болохгүйн тулд үндэсний хэмжээнд миссийн тэмцээн зохион байгуулж тэндээсээ шилдэг оролцогчоо шалгаруулан дэлхийн хэмжээний уралдаанд явуулдаг болмоор байх юм. Манай бүсгүйчүүд тус тэмцээнд хангалттай амжилт гаргадаггүйн шалтгаан ч энэ байж болох юм.

Энэ жил Монголыг төлөөлж “Дэлхийн мисс” тэмцээний тайзан дээр алхах С.Пагмадуламын танилцуулга

65676_364223790365702_280700333_nСүхбаатарын Пагмадулам энэ жил 22 настай. Өндөр 175 см, биеийн харьцаа  88:63:90. ЭМШУИС-ийн эмчилгээний ангийн тавдугаар курст сурдаг. СУИС-ийн уртны дууны ангид Ц.Дэлгэр багшийн удирдлага дор хичээллэдэг. “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч.  Загварын анхан, дунд, гүнзгий гэсэн шатанд суралцсан.  Өмнөх жил  Малайз улсын Куала Лумпур хотод зохиогдсон “Miss Tourism International” тэмцээнээс уртын дуу дуулж  “Авъяаслаг мисс” өргөмжлөл хүртэж байсан.

Ямартай ч "Desoft media"-гийнхан анкет бөглүүлж, зураг аваад "Дэлхийн мисс" тэмцээний зохион байгуулагч руу илгээдэг уламжлалаар энэ жил С.Пагмадулам өрсөлдөхөөр боллоо.Сонирхуулахад сүүлийн жилүүдэд БНХАУ-ын бүсгүйчүүд дэлхийн миссийн тэмцээнд маш амжилттай оролцож, тэргүүн, дэд байрыг авч байгаа. Энэ жил ч хятадын миссүүд ширүүхэн өрсөлдөгч нарын нэгээр тодроод байна. БНХАУ-аас Wei Wei Yu хэмээн бүсгүй өрсөлдөх гэнэ.

Улс орноо төлөөлөн дэлхийн тэмцээнд өрсөлдөх болсон С.Пагмадуламын хувьд  бага хугацаа үлдсэн ч амжилт хүсье.


С.Пагмадуламын зургуудаас

miss
Хятад, Монголын оролцогч нар

65676_364223790365702_280700333_n

65676_364223790365702_280700333_n

65676_364223790365702_280700333_n

65676_364223790365702_280700333_n

65676_364223790365702_280700333_n

65676_364223790365702_280700333_n

65676_364223790365702_280700333_n

65676_364223790365702_280700333_n

65676_364223790365702_280700333_n

65676_364223790365702_280700333_n
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • zochin (122.201.18.179)
    iim tsarai muutai hvvhen yavuulaad baival mongoluls hezee ch delhiin misstei bolohgui ee
    2013 оны 08 сарын 10 | Хариулах
  • монгол (37.220.176.119)
    Монгол улсыг төлөөлж чадах хүүхэн байна аа. Монгол царайтай л байна ш дээ. солонгосчууд шиг онигор байх ёстой юм уу. солонгос киноэ дээр гардаг царай уутай юмнуудаас монгол хүүхэн ялгаж сур.
    2013 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.131.226.133)
    yasan sonin ontsgui nudtei yumbe
    2013 оны 08 сарын 09 | Хариулах
  • SOKO (203.91.117.4)
    монгол төрх ерөөсөө алгаа..Дэлхийн мисс-т манайхан нээх сонин сонин хүүхнүүд явуулахын царай муутай шар юмнуудыг..Мисс Төгсөө энэтэрийГ явуулахад яанаа гоё охиншд.. За тэгээд бас болдгүйн байгааздээ шаардлага хангадаггүйн байгааз
    2013 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (122.201.18.120)
    zovhi ni unjisan doojoogui ***** shig haragdadag huuhen bn daa
    2013 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.10.150)
    Арай ч ийм шар үстэй ногоон нүдтэй хүүхэн монгол гэж явахгүй байлгүй дээ
    2013 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.10.150)
    Энэ ч цэвэр монгол биш байхаа ***** талруугаа юм байна
    2013 оны 08 сарын 09 | Хариулах
  • bi (203.91.117.4)
    za medkui ee, arai l bish sanagdah yum... tasarzan ohiduud baidag shte. tedniig yawuulj boldguim bh da. uursduu sonirhdoggui zuwshuurdguin boluu...
    2013 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (112.72.12.100)
    Olon ulsyn temtseend yavah gej baigaa (Delhiin miss) negendee amjilt husehiin orond yanz bureer goochlood baih ni zohisgui yum bish uu!? Gaduur harahaar mongol zaluuchuud huuhnuud gej zanhaisan haltaisan, namhan maiga, (erchuud ni otson bugstei, huuhnuud ni banzan bugstei) sonin mataruud haragdah yum! Tegeed oorsdoo togs yum shig sain saihan negnee muulaad baih yum! Sonin humuus shuu!
    2013 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (182.160.35.19)
    Delhiin misst orj bgaa huuhnuudiig haraa biz dee. ***** tseej tomtoi. Mor orgon, nud ni gyaltganaad l tsog zolbootoi bdag shuu dee. manaixan arai l jul umnuudiig yavuulaad bgaa um bish uu. Turanxai l bval miss um shig l bodox um
    2013 оны 08 сарын 09 | Хариулах
  • n (202.131.247.178)
    yag 22toi yu?????
    2013 оны 08 сарын 09 | Хариулах
  • har (202.21.111.98)
    гуя тэгээд нуруу нь үргэлжилсэн хүүхэн бна шд ямар овоож товойх юм алгаа
    2013 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (203.91.118.82)
    амжилт хүсэе
    2013 оны 08 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    1 цаг 17 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    4 цаг 38 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    4 цаг 43 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    19 цаг 48 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    20 цаг 13 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    20 цаг 15 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    21 цаг 18 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    21 цаг 56 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    22 цаг 12 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    22 цаг 33 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    22 цаг 36 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    23 цаг 37 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    23 цаг 47 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК